Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянгол дүүргийн III тунгийн дархлаажуулалт 52.1 хувьд хүрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшнээс “Шар түвшин”-д шилжихэд тун ойрхон байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Тэрбээр “Өнгөрсөн 50 дахь долоо хоногт коронавируст тохиолдол буурч, өдөрт дунджаар 299 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгийн орны ачаалал буурч, эргэлт сайжирсан тул хувийн эмнэлгүүдэд дэлгэсэн орыг буулгаж, хэвийн горимд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 28.1 хувь, зорилтот бүлгийн 39.1 хувь, 18-аас дээш насны хүн амын 44 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай бий” гэлээ.

Дүүргүүдийн удирдлагууд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байдлыг танилцууллаа. Сонгинохайрхан дүүргийн тухайд төрийн байгууллагууд, тэр дундаа цэцэрлэгийн багш нарын 88 хувь, сургуулийн багш, ажилчдын 68 хувь нь нэмэлт III тунд хамрагдаад байгаа бол Баянзүрх дүүрэгт зорилтот бүлгийн 42.6 хувь нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан байна. Чингэлтэй дүүрэгт өдөртөө 400-900 иргэн нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж байгаа аж. Сүхбаатар дүүргийн иргэдийн 33 хувь нь, зорилтот бүлгийн 44 хувь нь нэмэлт тун хийлгэж, Хан-Уул дүүргийн хэмжээнд 48 хувийн хамрагдалттай байна. Харин Баянгол дүүрэгт 52.1 хувьд хүрчээ. Тус дүүргийнхэн “Хархорин”, “Барс” худалдааны төв зэрэг олны хөл ихтэй газруудад дархлаажуулалтын баг ажиллуулсан нь үр дүнд хүрсэн гэдгийг онцолсон юм.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлүүлэхгүй байх үүрэг өгчээ
Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлүүлэхгүй байх үүрэг өгчээ
 
СОНГУУЛЬ-2024: Мөнгө, эд зүйл тарааж, ажилд оруулах амлалт өгсөн тохиолдолд нэр дэвшүүлэхгүй
СОНГУУЛЬ-2024: Мөнгө, эд зүйл тарааж, ажилд оруулах амлалт өгсөн тохиолдолд нэр дэвшүүлэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.