Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноцтой осол гарч, 3 хүн гэмтэн 4 хүн нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн гэмтэн 4 хүн нас баржээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Гялааны тойром” гэдэг газар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Вингроад” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас “Вингроад” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, Д /44 настай, эрэгтэй/, М /40 настай, эмэгтэй/, А /16 настай, эмэгтэй/, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ нар нас барсан байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Д.Дэлгэрсайхан: 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсгийг олгох ажлыг ирэх онд эхлүүлнэ
Д.Дэлгэрсайхан: 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсгийг олгох ажлыг ирэх онд эхлүүлнэ
 
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг ЦУРМАНД орууллаа
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг ЦУРМАНД орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.