“Фауст” постдрамын жүжгийг монголын үзэгчдэд хүргэж, үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан найруулагч Мягмарнарангийн Батболдын ээлжит “тэсрэлт” “Гэм зэм” постдрам үзэгчдийн хүсэлтээр нэмж хоёр хоног тоглохоор болжээ. Гэм зэм жүжгийн талаарх нийтлэлийг энэхүү холбоосоор орж уншина уу.
Тэрбээр Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-ийн дэргэд шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжгийг найруулсан бөгөөд тус жүжиг өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 10-ныг дуустал тоглогдох байсан юм. Тэгвэл “Гэм зэм” постдрамын сүүлийн тоглолтуудын тасалбар дуусч, үзэгчдээс хүсэлт гаргасны дагуу “Орфей” театр энэ амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 11, 12-нд хаалтын тоглолтууд хийхээр боллоо.