Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.12.09/ нэгдсэн хуралдаанаар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай”, “Цахим гарын үсгийн тухай” хуулийн төслүүд болон дагалдах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Ингэхдээ ЗГ-аас энэ оны 5,6 дугаар саруудад УИХ-д өргөн мэдүүлсэн тус хуулийн төслүүдийн Ажлын хэсгийг ахлагчаар УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал ажилласан юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Гар утас, гэрээсээ төрийн үйлчилгээг авах бололцоо бүрдэж байгаа. Энэ бүрийг нэвтрүүлэхийн тулд харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт тоон гарын үсгийн соёлыг нэвтрүүлэх ажил хийгдэх ёстой. Нэг ёсондоо, ахмадууд маань тоон бичиг үсгийн соёлын талаар ойлголт мэдээлэл дутмаг байна. Яаж И-Монголиа руу орох, хэрхэн тоон гарын үсгээ татаж авах уу гэх мэт асуудлуудтай тулгардаг. Тиймээс энэ мэт анхан шатны хэрэглээг олон нийтэд дэлгэрүүлэхийн тулд бид тоон бичиг үсгийн соёлыг нэвтрүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах ажил үлдлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлэхдээ анх хуулийн төсөлд бус төсвийн хуультай дагаж оруулж ирсэн. Тэгэхээр ХЗДХЯ энэ ажлыг тавдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулах бүрэн бололцоотой гэж үзэж өөрсдөө тооцооллоо оруулж ирсэн. Энэ ажлыг хуулиндаа тавдугаар сарын 1-нээс өмнө журмуудаа гаргаж, хэрэгжүүлж эхэл гэх шаардлагыг тавьж байгаа” гэлээ.