Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Болд “Алтан од“ одонгоор шагнагджээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 38 секунд

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнагджээ. Энэ талаар Монголын үндэсний олимпын хорооноос мэдээлэхдээ "Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Л.Болдын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.

Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.

Л.Болд нь спорт, олимпизмын үйл ажиллагаанд идэхтэй оролцож, олон жил үр бүтээлтэй ажиллаж байна.

Л.Болд нь 2004 оноос Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Монгол улсад хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, материаллаг орчин нөхцөлийг дээшлүүлэх, сургалт-дасгалжуулалтын онол, арга зүйг боловсронгуй болгох, уралдаан, тэмцээний тогтолцоог боловсронгуй болгох талаар олон талт ажлыг зохион байгуулсан болно.

Монголын хөнгөн атлетикийн спортын тамирчид 2000 оноос хойших бүх Олимпын наадамд эрх авч оролцоод байна.

Монголын хөнгөн атлетикийн холбооны санал, хүсэлтийн дагуу олон улсын хөнгөн атлетикийн холбооны төслөөр 2018 онд олон улсын стандартад нийцсэн 400 метрын тойрог бүхий хөнгөн атлетикийн зам, талбайг Налайх дүүрэгт барьж байгуулан ашиглалтад оруулаад байна" гэжээ.

May be an image of 4 people and people standing

No photo description available.

Шинэ Зеландад 2008 оноос хойш төрсөн хүн бүр насан туршдаа тамхи худалдан авах боломжгүй болно
Шинэ Зеландад 2008 оноос хойш төрсөн хүн бүр насан туршдаа тамхи худалдан авах боломжгүй болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.