Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд шагнагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан салбарын шилдгүүдээр тодорсон албан хаагчид, уран бүтээлчид, соёлын ажилтнуудын төлөөлөл болсон зарим хүмүүсийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг шагнаж урамшууллаа.

“Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Утга зохиолын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Мон судар” хэвлэлийн газрын номын зураач, хариуцлагатай редактор, зохиолч, зураач Б.Төрмөнх, Хөгжмийн урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Консерваторийн тэнхимийн эрхлэгч, хөгжмийн багш Д.Дармаа, Соёл, урлагийн менежер Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Мисс монголиа” холбооны гүйцэтгэх захирал Д.Баянцэцэг, Дууны урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Нийтийн дуучдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн П.Равжир, Тайз дэлгэцийн урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Цээгийнаа арт” салоны захирал Л.Цэрэндулам, Дууны урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Нийтийн дуучдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямдаваа, Циркийн урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Troupe zola” хамтлагийн гишүүн З.Сүхбат, Дууны урлагийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Нийтийн дуучдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Гүрбадам Соёлын яамны жуух бичгээр Соёл, урлагийн менежер Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга, Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ-ын гүйцэтгэх захирал О.Зулцэцэг, Соёл, урлагийн менежер Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Блек бокс” театрын захирал М.Боролдой, Утга зохиолын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, СУИС-ийн Театрын сургуулийн багш Х.Чойдогжамц, Соёл, урлагийн менежер Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Юник медиа” партнершип ХХК-ны захирал Б.Сайнсанаа, Соёлын аялал жуулчлалын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, “Аргамаг тур” ХХК-ны дотоод аялаллын хөтөч, тайлбарлагч Б.Бахатгүл, Соёл, урлагийн менежер Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Алаг бэх арт галерей нь эрхлэгч Х.Баттуяа, Соёлын аялал жуулчлалын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга, “Морнинг стар лэнд” ХХК-ны Борлуулалт, маркетингийн албан дарга Д.Дэгидбадам нар тус тус шагнагдлаа.

Соёл урлагийн салбарын уран бүтээлчдэд шагнал гардууллаа
Соёл урлагийн салбарын уран бүтээлчдэд шагнал гардууллаа
 
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюантай уулзав
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюантай уулзав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц