Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Хариуцлагатай, цагаа барьсан, идэвхитэй, ажил хэрэгч хурал боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

МАН-ын 30 дахь Их хурал хоёр өдөр үргэлжлэн өндөрлөж байна. Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажилласан ХНХ-ийн сайд А.Ариунзаяа хурлын талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Хоёр хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой байсан есөн асуудлыг бүрэн дүүрэн хэлэлцэж дууслаа. Хариуцлагатай, цагаа барьсан, идэвхитэй, ажил хэрэгч хурал боллоо.

Шинэ зуун эхэлж байгаа учраас МАН-ын хувьд ирж байгаа зуундаа дэвшүүлсэн бодлогодоо ард түмэн, улс орны хөгжлийн бодлогод нийцсэн байх, хүний эрхийг дээдэлсэн социал демократ үзэл баримтлалаа тусгалаа.

МАН-ын 30 дахь их хурлаар 30 дахь даргаа сонгосон түүхэн хурал боллоо” гэв.

“Гэм зэм” жүжгийн уран бүтээлчид өнөөдөр Төрийн шагналт Ц.Гомбосүрэнд хүндэтгэл үзүүлнэ
“Гэм зэм” жүжгийн уран бүтээлчид өнөөдөр Төрийн шагналт Ц.Гомбосүрэнд хүндэтгэл үзүүлнэ
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна