Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлэн явуулах бол цэцэрлэгийн захиргаанд хүсэлт гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

No description available.Цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болоод буй. Ингэхдээ сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг нийслэлд 12 дугаар сарын 10-наас, орон нутагт 18-наас эхлэн түр зогсоохоор шийдвэрлэсэн. Харин эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг танхимын сургалтад үргэлжлүүлэн хамруулахаар болсон талаар БШУЯ-наас мэдээлсэн.

Тэгвэл сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, хэрхэн зохион байгуулалт дор ажиллах талаар БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө. Тэрбээр "УОК-оос Засгийн газрын хуралдаанд танилцуулсаны дагуу өнөөдрийн байдлаар Монгол Улсын Шадар сайд, БШУ-ны сайд, Эрүүл мэнд болон ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагаанд зохицуулалт хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан цэцэрлэгийн үйл ажиллагааг нийслэл болон хөдөө орон нутагт түр зогсоох үүний зэрэгцээ олон жилийн нөхцөл байдлын судалгаанд үндэслэн цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон энэ үед зайлшгүй цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдийг танхимаар үргэлжлүүлэн хамруулахаар болсон. Эцэг, эхчүүд хүүхдийг нь харж, асрах хүнгүй тохиолдолд цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулах хүсэлтээ өгнө. Энэ шийдвэрт төр, хувийн цэцэрлэг гэж ялгахгүй. Ажлын 8 цагаар ажиллана. 4-5 настай хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн хүсэлтийг авсаны үндсэн дээр цэцэрлэгүүд бүлэг зохион байгуулалтаа хийх юм" гэлээ.

Н.Энхбаяр: МАН, МАХН-ын нэгдэл эв нэгдлийн үлгэрлэл болсон
Н.Энхбаяр: МАН, МАХН-ын нэгдэл эв нэгдлийн үлгэрлэл болсон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.