Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Монгол эмч нарын сарын дундаж цалин 940 мянган төгрөг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэхүү өдөртэй холбогдуулан ҮСХ-ноос дараах тоон мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсад 2018 оны байдлаар 2188 эрүүл мэндийн байгууллагад нийт 52.274 хүн ажиллаж байна. Тэдний 42.815 нь эмэгтэй, 9.459 нь эрэгтэй.

Мөн хамгийн олон Их эмч Улаанбаатар хотод ажиллаж байгаа бол нэг Их эмчид ногдох хүний тоогоор Хангайн бүс илүү байгаа юм.

Эмч нарын сарын цалин улсын дунджаас 16.3 хувиар бага байдаг. Тодруулбал, тэдний сарын дундаж цалин 940.7 мянган төгрөг.

Эдгээр тоон мэдээллүүд нь 2018 оны статистикт тулгуурласан болно. 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

"Алтан гартай эмч нарынхаа хүчээр иргэдээ эдгээн эрүүл болгоно гэдэгт огт эргэлзэхгүй байна"
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.