Монгол ардын намын 30 дахь Их хурал өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас албан ёсоор эхэлнэ. Цэцэрлэгийг хоёр сарын хугацаанд хааж, цахимд шилжүүлэх үндэслэл бий. Энэ талаар холбогдох газруудтай хэлэлцсэн. Өнгөрсөн есдүгээр сараас хүүхдүүдийн өвчлөл танхимаас биш, гэр бүлийн орчноос халдвар авах нь ихэссэн.
Хоёрдугаарт, томуугийн тархалт нэмэгдэж байна. Томуугийн дэгдэлт нэмэгдэх нэг сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийг хаах шийдвэрийг эрүүл мэндийн багийнхан зөвлөж байгаа.
Гуравдугаарт, сурагчдын амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг юм байна. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн ирц 30-40 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Сурагчдын амралт эхлэхээр ирц үүнээс ч буурна.
БШУЯ-наас нэг хувилбарыг судалж үзэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, мөн харах хүнгүй, заавал ч үгүй цэцэрлэгт өгөх ёстой хүүхдүүдийг дундын анги байгуулж авч магадгүй.
Цэцэрлэгийг 100 хувь хаахгүй. Хэрэв холимог ангиар хүүхдүүдээ авах тохиолдолд хувийн цэцэрлэг ажиллах нөхцөл үүсэх юм. Иргэд нэмэлт тундаа 50 хувь хамрагдах юм бол бид хоёр, гурван настнуудаа 100 хувийн дүүргэлттэйгээр цэцэрлэгт хамруулна" гэв.