Ковидын шинэ хувилбар бүртгэгдсэн даруйд дэлхий даяар хөрөнгийн зах зээл огцом унав.
Их Британийн тэргүүлэгч хувьцааны FTSE (Financial Times хөрөнгийн бирж) 100 индекс 3.7 хувиар буурч, Герман, Франц, АНУ-ын гол зах зээлүүд мөн уналтад орсон байна.
Агаарын тээврийн компаниуд болон аялал жуулчлалын компаниудын хувьцааны ханш хүнд цохилтод өртөж томоохон нислэгийн компаниудын хувьцаа 10-15 хувиар унажээ.
Их Британи Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини зэрэг улсаас баасан гарагийн үдээс эхлэн ням гарагийн 04.00 цаг хүртэл нислэг хийхийг түр хугацаагаар хориглов.
Markets.com-ын зах зээлийн ахлах шинжээч Нейл Вилсон "Хөрөнгө оруулагчид Ковидын шинэ хувилбар нь хөл хорио, хил хязгаарлалт, эдийн засгийн уналтад хүргэнэ гэж эмээж байгаа учраас оруултаа эргүүлэн татаж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC