Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: ДЭМБ Омикрон мутацийг “онцгой анхаарал татах хувилбар“ жагсаалтад бүртгэн авлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 24 секунд

Омикрон гэх шинэ төрлийн мутацид орсон вирус Европын орнуудаар тархаж байна. Өмнөд Африкаас гаралтай Ковидын B.1.1.529 шинэ хувилбар олон төрлийн мутацид орсон, онц аюултай хувилбар бөгөөд маш хурдацтай тархаж байгаа юм. Тэгвэл тус мутаци хувилбарын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр "ДЭМБ 11 сарын 26-ны өдөр хуралдаж SARS-CoV2 вирусын шинэ хувилбар болох Омрикон (В1.1.529) мутацийг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтанд бүртгэн авлаа. Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийн нэгээр нэмэгдэж байна. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна.

Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна.

Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтандаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Мөн тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая" гэжээ.

Улсын Онцгой Комисс 11 цагаас хуралдана
Улсын Онцгой Комисс 11 цагаас хуралдана
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.