Өчигдөр /2021.11.26/ Тохижилт үйлчилгээний газарт арван хоёр жил ажиллаж, хөдөлмөрлөсөн Н.Батмөнх “Алтан гадас” одонгоор шагнуулсан нь олны хүндлэлийг ихэд хүлээгээд байгаа билээ.
Тэгвэл тэрбээр өдгөө 64 настай бөгөөд 70 нас хүртлээ энэ байгууллагадаа ажиллах хүсэлтээ байгаагаа хэлж байсан юм. Ийнхүү нүдээ олсон шагналыг хамт хуваалцах, тусалж дэмжих хүсэлтэй олон иргэд нэгдэн цахим сүлжээнд нэгэн аяныг өрнүүлээд байна.
Тодруулбал, түүний “Алтан гадас” одонгийн найрыг “Буган халиун” ресторан 100 хувь даан, үнэгүй хийж өгөхөө зарлаад байсан бол нэр бүхий алдарт дуучид, жүжигчид очиж дуулж өгөх цаашлаад хандивын аянг хүртэл зарлаж өдгөө 10 сая орчим төгрөг цугларсан аж. Мөн түүний энэхүү баярт мөчийг орон даяар LIVETV шууд дамжуулна гэжээ.