Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний аргачлал” сургалт зохион байгуулагдлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 47 секунд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж тухайн хүүхдийг үе тэнгийн найз нөхөдтэй нь хамт суралцуулах боломжийг бүрдүүлэх, тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчдын хөгжлийн онцлог арга хэрэгцээнд нийцсэн арга зүй дэмжлэг үзүүлэхээр ашиглагдах Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, боловсролын хүртээмж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх хандлагыг өөрчлөх шаардлага тавигдаж байна.

Энэ хүрээнд ХБХХЕГ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын газар Нийгмийн хөгжлийн хэлтэс, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний аргачлал” сургалтыг 2021 оны 10 сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн хамрах тойргийн сургуулиудын менежер, багш нарт зохион байгууллаа. Сургалтад нийтдээ 100 гаруй менежер, багш нар хамрагдлаа.

Сургалтыг ХБХХЕГ-ын Хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн нээж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Тэгш хамруулан сургах боловсрол, сургалтыг дэмжих ажилтны хөгжил хариуцсан арга зүйч Ч.Жаргал, Нийслэлийн ерөнхий боловсролын 25 дугаар сургуулийн согог зүйч багш М.Батмөнх, ХБХХЕГ-ын мэргэжилтэн Б.Нямцэцэг, Б.Тамир нар Тэгш боломж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний зорилго, боловсруулах зарчим, загварын бүтэц, арга зүй, сурагчийн бодит байдлын судалгааг бөглөх аргачлал, дэмжлэгийн баг, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлага, дэд бүтэц хүртээмжийн талаарх мэдээллийг хүргэж ажиллалаа.

Улс тунхагласны өдрөөр иргэний андгай өргөх ёслол болж байна
Улс тунхагласны өдрөөр иргэний андгай өргөх ёслол болж байна
 
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.