Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс тунхагласны өдрөөр иргэний андгай өргөх ёслол болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсын засаглалаа тунхагласны 97 жилийн ойн баярын өнөөдөр тохиож, бүх нийтээрээ тэмдэглэж байна. Энэ өдөр төр, засгийн удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг Монгол Улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.

Түүхэн хууль батлагдсанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг Улс тунхагласны баяр болгон зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд болж байна. Улсын хэмжээнд 43.166 хүүхэд энэ жил 16 нас хүрээд байна. Иргэний андгай өргөж Монгол Улсын иргэн болж иргэний үнэмлэхээ гардан авч буй ёслолыг улс орон даяар нэгэн зэрэг хийж байна.

”Хөгжлийн бэрхшээлтэй залуусын IT-ын Дэлхийн сорилт-IT паралимпиад 2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болно
”Хөгжлийн бэрхшээлтэй залуусын IT-ын Дэлхийн сорилт-IT паралимпиад 2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болно
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга