Цар тахлын нөхцөл байдал хумигдсан улс орнууд агаарын хилээ нээгээд буй. Үүнтэй холбоотойгоор гадаад улс орны зорих иргэдийн тоо нэмэгдсэн. Энэ талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг "БНХАУ-д зөвхөн оюутнуудаас гадна тухайн улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг, зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай мөн хятад иргэдтэй гэр бүл болсон Монгол иргэдийг ойрын хугацаанд зорчуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-руу 261 иргэн зорчих хүсэлтээ гаргаад байна. Тухайлбал, Хятад иргэдтэй гэр бүл болсон болон тэдний дундаас төрсөн хүүхэд 129, хамтран амьдрагч статустай 32, хөдөлмөр эрхлэгч 70, эмчлүүлэх шаардлагатай 30-аад иргэн хандсан" гэсэн юм.