Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Анужин: Хүүхдийн хоолноос цөм ашиг хийдэг “ Гажиг” тогтолцоо буюу түрээсийн гал тогоог өөрчлөх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 25 секунд

УИХ-ын гишүүн П.Анужин сурагчдын "Үдийн хоол"-ны асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг санууллаа. Тэрбээр "Хүүхдэд сайн хоол өгдөг болохын тулд, хүүхдийн хоолноос ашиг хийдэг “ Гажиг” тогтолцоо буюу түрээсийн гал тогоог өөрчлөх ёстой! Хууль нь бий" гэх асуудлыг хөндсөн юм.

Тодруулбал, "Сурагчдын сургуулийн хоолтой хамааралгүй, санаа тавьдаггүй аав ээж гэж үгүй! Санаж зориод явааг минь ойлгож дэмжихийг хичээнгүйлэн хүсье! Цаг гарган уншаарай.

Сурагчдын хоолны өнөөгийн дүр зургийг харуулсан мэдээ явсан, шуугисан, мартагнасан!

Мартуулахгүй, хамгийн мартаж болохгүй сэдэв!

Хүүхдэд сайн хоол өгдөг болохын тулд, хүүхдийн хоолноос ашиг хийдэг “ Гажиг” тогтолцоо буюу түрээсийн гал тогоог өөрчлөх ёстой! Хууль нь бий!

Ийм зүйл ярьж бичихээр хүүхдийн гал тогоо түрээсэлж буй айлууд нийлээд дайрчихдаг. Коментоор зодно, “я” “пэ” гэнэ. Их хуралд хоол ярьж доошоо орлоо гэнэ. Доромжилж дээгүүр доогуур гүйлддэг. Дарамтлуулдаг. Хүүхдийн хоолноос цөм ашиг хийгээд гаршсан тул сургуулийн гал тогооны түрээс авах гэж хахууль, хамаатан садан болцгоодог нь нүцгэн үнэн! Өнөөдөр нийслэл хотын хэмжээнд төрийн өмчийн нийт 143 сургуулиас түрээсийн гал тогоотой 117 сургууль байна!!!

Гажгийг засах эхний алхам болгож,

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрыг түрээслэх, орлогыг нийслэлийн төрийн санд төвлөрүүлэх журам гээчийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан байдаг бөгөөд энэ нь хүүхдийн хоолноос ашиг олох ёстой, түүнийгээ нийслэлд хураалгана гэсэн “ Суурь гажиг” байсан. Ашиг ол, ашгаа өг гэсэн журам байхад түрээслэгчид нийслэлд өгөх ашиг нэмээд өөрийнхөө ашгийг хийх гэж 900 төгрөгнөөс зулгаана биз дээ! Үр дүн нь зурагт буй хоолонцор! Энэ журмыг олж илрүүлж, Хүчингүй болгуулж чадсан!

Дараагийн хийж чадсан алхам бол, 900 төгрөгийг 1500 төгрөг болгуулж чадсан явдал юм! Үүнийг ойлгуулах бас амар ажил байгаагүй! Хүүхдийн хоолноос огт ашиг хийхгүй, хүүхэд бүрт 1500 төгрөгний өртөг бүхий үндсэн материалаар халуун хоол хийхэд байдал эрс өөрчлөгдөнө! Ашиг цөм хийдэг 900 төгрөг, ашиг хийхгүй 1500 төгрөг эрс ялгаатай!

Дараагийн хийж буй алхам бол, түрээсээс ангижруулахын тулд сургууль бүхэн өөрийн гал тогоо, тоног төхөөрөмжтэй байх ёстой! Мөн Хоол зүйч, Мэргэжлийн тогоочтой байх ёстой! Эхний ээлжинд хоол зүйчид сургуулийн эмч нарыг дүйцүүлэн сургаж бэлдэж эхэлсэн! Дөнгөж хэд хоногийн өмнө улсын төсөв батлагдсан. Улсын төсөвт, өөрийн санаачлагаар Сонгинохайрхан дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн гал тогоо, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх ажлыг тусгуулж чадсан!

Сонгинохайрхан дүүргийнхээ сурагч хүүхдүүдэд эрүүл, шимт хоол өгч, улсын жишиг дүүрэг болгохоор зүтгэж байна. Хоолны чанар бол хүүхдийн ой ухаан, хөгжил, сургалтын чанар цаашлаад сэтгэхүйд нөлөөлдөг ТОМ хүчин зүйл!

Ноднин жил, дөнгөж сонгогдсоныхоо дараа, дүүргийнхээ сургуулиудын захиралуудыг Орчлон сургуулийн гал тогоотой танилцуулж, гал тогооны хувьсгалын мөн чанарыг нүдээр нь үзүүлж, ойлгуулахыг хичээсэн. Ийм болоход мөн ч хол байна даа гэж тэд маань санаа алдаж байсан бол, ирэх жил бид гал тогооны хувьсгал хийх эдийн засгийн боломжтой боллоо!

Сонгуульд “Соён Гэгээрлийг Сонгинохайрхан”-аас гэдэг уриатай дэвшиж, түүнийгээ хэрэгжүүлэх суурь алхамуудаа хийсээр яваагаа хэлэхэд сайхан байна!

Сайн хүнс эрүүл бие сэтгэлийг бүтээнэ" хэмээжээ.

Финикс 12 тоглолт дараалан хожил байгууллаа
Финикс 12 тоглолт дараалан хожил байгууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.