Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Гадаад явах иргэд ХӨСҮТ-д өргөдөл гаргаж, дөрөвдүгээр тундаа хамрагдаж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 42 секунд

АНУ ДЭМБ-ын албан ёсоор бүртгэсэн вакцины бүрэн тунтай гаднын жуулчдад хилээ нээсэнтэй холбоотойгоор ОХУ-ын Спутник V вакцин хийлгэсэн иргэд тус улсад нэвтрэх боломжгүй болоод байгаа. Тэгвэл гадаад руу зорчих иргэд нэмэлтээр дөрөв дэх тунг хийлгэсэн тохиолдол гарсан эсэхийг Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Улс орон бүр ямар вакцинтай иргэдийг хилээр нэвтрүүлэх зохицуулалт нь өөр өөр байгаа. Тиймээс хэрвээ зорчих гэж буй улсад хийлгэсэн эхний хоёр вакциныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд нэмэлт тунгаар өөр вакцин хийлгэж байгаа хүмүүс бий. Спутник хийлгэсэн иргэд АНУ, Канад зэрэг улс руу зорчиж чадахгүй байгаа учраас хоёр тун Пайзер хийлгэхээр ХӨСҮТ-д хандах тохиолдол байгаа юм билээ. Гэхдээ энэ тал дээр Эрүүл мэндийн сайдын албажсан тушаал шийдвэр гараагүй.

Тэгэхээр ХӨСҮТ-д тухайн улс руу зорчих шаардлагатай иргэдийн өргөдлийг хүлээн авч, нэмэлт тунг хийж байгаа юм билээ. Манай улсад Спутник V вакцин хийлгэсэн 70 мянга орчим хүн бий. Товчхондоо, Спутник вакцины тунтай АНУ, Канад зэрэг улс руу зорчих гэж буй иргэд 4 дэх тунгаа ХӨСҮТ-д өргөдөл гаргаад хийлгэсний үндсэн дээр явж байгаа" гэв.

Л.Оюун-Эрдэнэ: Бага насны хүүхдүүдээ вакцинжинжуулах тухай саналаа НҮБ-д хүргүүлсэн
Л.Оюун-Эрдэнэ: Бага насны хүүхдүүдээ вакцинжинжуулах тухай саналаа НҮБ-д хүргүүлсэн
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.