Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэглэм буурч, шар түвшинд орж чадвал “Double standard” болон бусад нийгмийн бухимдлууд арилна“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн номын санд үйл ажиллагаа явуулж буй вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутан залуусдаа гурав дахь тундаа хамрагдахыг Ерөнхий сайдын хувьд уриалж, МУИС дээр ирж ажиллаж байна. Хувийн хэвшлийнхэн тодорхой хэмжээний урамшуулал зарласнаар оюутнууд идэвхтэй хамрагдаж байгаа юм байна. Европын холбооны улсуудад дөрөв дэх давлагаа явж байна. Хоёр хөршүүдийн нөхцөл байдал ч амаргүй байна.

ЭМЯ-ны мэдээлж буйгаар долоо хоногт 20 хүнээр халдварын тохиолдол буурч байгаа. Эмнэлгийн ачаалал мөн тодорхой хэмжээнд буурч байна. Эхний хоёр тунгийн үйлчлэл багасаж байгаа учраас гурав дахь тундаа идэвхтэй хамрагдаж, цаашдаа эдийн засгийн үе шаттайгаар нээж чадна. Шат дараалан халдварын дэглэмийг бууруулахаар зорьж байна. Дэглэм бууран шар түвшинд орж чадвал Double standart болон бусад нийгмийн бухимдлууд арилна. Гурав дахь тунгийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Эдийн засгийн, нийгмийн харилцааны туйлын чухал асуудал. Тиймээс бүүстер тундаа хамрагдаж энгийн амьдрал руу алхам алхмаар орж, эдийн засгаа алхам алхмаар нээхийн төлөө бүх нийтээр хичээцгээе" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай улсын эдийн засаг энэ онд 3.6 хувиар өсөж тодорхой сэргэлт үзүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Манай улсын эдийн засаг энэ онд 3.6 хувиар өсөж тодорхой сэргэлт үзүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.