Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Мэргэжилтэй ур чадвартай ажилтан маш чухал. Таныг их дэмжиж байсан ч та байр суурьнаасаа ухарсан. МСҮТ-ийг БШУ-ны яаманд авах уу, хөдөлмөрийн яаманд авах уу гэж БШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Хөдөлмөрийн сайд Т.Ганди нар үргэлж маргалддаг байсан. Би тухайн үед Хөдөлмөрийн яаманд шилжүүлж байсан. Гэтэл буцаагаад БШУЯ-нд шилжүүлэх гэж байх шиг байна. Энэ бол маш буруу.
БШУЯ руу шилжүүлэхээр физик, математик заагаад арзетка, цахилгаанаасаа айсан хэдэн хүүхэд л бэлтгэгдэнэ шүү дээ" хэмээлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "МСҮТ нь ХНХЯ-нд байх нь их зөв байсан юм. БШУЯ-нд очихоор ур чадвартай ажилтан бэлтгэгдэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Гадаадаас ажиллах хүн авахад хүртэл ур чадвар л харж байна. МСҮТ-ийн ур чадварыг дээшлүүлэх хуулийн төсөл оруулж ирсэн ч унасан" гэв.