Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Түр хугацаатай буюу БНСУ руу 3 сараас очиж ажилладаг асуудлыг хуулийн төсөлд хэр тусгаж байгаа вэ"
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Зарим улс орон гурван сараар буюу богино хугацаатай ажиллах хүч авах сонирхолтой байдаг. Ялангуяа БНСУ-д их байдаг. Манайхан хувиараа болон зуучлагч компаниар дамжуулаад явдаг. Тиймээс энэ хуульд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, тухайн жилийн онцлог, улсын хөгжил зэрэгтэй уялдуулаад зарим салбарт хязгаарлалт, квот тогтоох эрхийг Засгийн газарт өгч байгаа" гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жилд 90 орчим тэрбум төгрөг тавигддаг. Үүний 70 тэрбум нь мэргэжлийн боловсролын салбарт зарцуулагддаг. Харин үлдсэн нь цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийг дэмжих, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын хөдөлмөр гэсэн таван хөтөлбөрт зарцуулагддаг.
Ирэх жилийн хувьд 104 тэрбум төгрөг тус санд тавигдсан. Үүнээс 70 тэрбум төгрөгийн асуудал төсвөөс боловсролын яам руу шилжиж байгаа учраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилд 104 тэрбум төгрөг бүтнээрээ зарцуулагдана. Иймээс хэрэгжиж байгаа таван хөтөлбөрөө эргэж харах, дахин шинэчлэх ажлыг хийнэ.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан хөтөлбөрийг боловсруулна" гэв.
Хуралдаан үргэлжилж байна.