Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүннүгийн язгууртны булшинд судалгаа хийж, ил музей байгуулахаар зорьж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж өндөрлөлөө. Хурлын үеэр нийслэлийн Соёл, урлагийн газраас 2021 оны эхний гурван улирлын байдлаарх үйл ажиллагааны танилцуулгаа Нийслэлийн Засаг даргын Зөвлөлд танилцуулсан юм.

Тус газрын дарга Ж.Дамдинцэрэн “Нийслэлийн Соёл, урлагийн газар нь Нийслэлийн Номын сан, Соёлын төв өргөө, Улаанбаатар театр, Хотын номын сан гэхчлэн 11 харьяа байгууллагатай. Үйл ажиллагаа маань соёл болон урлагийн гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд байдаг түүх, соёлын дурсгалуудыг манай байгууллага хариуцан ажилладаг. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт түүх, соёлын газрын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, эдийн засгийн эргэлтэд оруулахаар заасан байдаг. Энэ хүрээнд Археологийн хүрээлэнтэй хамтран Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааг хийсэн. Энэ ажил ирэх онд мөн үргэлжилнэ. Судлаад өнгөрөх бус, ил музей буюу эко музейг байгуулахаар зорьж байгаа” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас нийслэлийн хэмжээнд яаралтай сэргээн засварлах түүх, соёлын дурсгалуудын жагсаалтыг гаргасан байна. Улаанбаатар хотын музейн ажилчид хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаагаас эхлээд анхааралдаа авч шийдэх асуудал цөөнгүй байдгийг мөн тодотгосон. Улсын болон нийслэлийн хамгаалалтад авах дурсгалуудын жагсаалтыг гаргаж, соёлын өвийг авран хамгаалахад зориулж тодорхой төсөв гаргах саналыг хэлж байлаа. Түүх, соёлын өвийг эзэнтэй болгох, сэргээн засахаар хувийн хэвшлийн байгууллагуудтай ярилцаж буй аж.

Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ
Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ
 
Даншиг наадмын түрүү бөхчүүдэд 10-15 сая төгрөгийн бай шагнал өгнө
Даншиг наадмын түрүү бөхчүүдэд 10-15 сая төгрөгийн бай шагнал өгнө
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц