Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 595 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 383 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 212 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 1852 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 3595
-Хүндэвтэр 4106
-Хүнд 1129
-Нэн хүнд 202 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 20607 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 9032 иргэн байна. Үүний 392 нь жирэмсэн, 1561 хүүхэд байна.