УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар шалгарсан бөгөөд УИХ-аар томилох асуудлыг хэлэлцэж, дээрх нэр дэвшигчдийг Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр сонгох саналыг гишүүдийн олонх дэмжин эцэслэн томиллоо.
УИХ: Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.