Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх онд 77-245 сая төгрөгөөр үнэлэгдсэн дөрвөн барилгыг хувьчилна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 19 дүгээр хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас 2021 оны өмч хувьчлалын орлого хийгээд төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөг танилцуулав.

2021 онд найман байршилд нийслэлийн өмчид бүртгэлтэй барилга байгууламжийг нээлттэй дуудлагаар худалдахаар төлөвлөсөн ч хараахан шийдэгдээгүй өнөөг хүрээд байгаа юм. Хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх ажил хойшлогдсоны зэрэгцээ энэ онд хэд хэдэн удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 13 нэр төрлийн үйл ажиллагаанаас бусдыг хязгаарласантай холбоотой ажээ. Нээлттэй дуудлага худалдаа танхимд болдог байсан бөгөөд цаашид цахимаар зохион байгуулах саналыг гаргаж буй юм.

2022 онд хувьчлах өмч хөрөнгийн жагсаалтыг гаргахдаа есөн дүүрэг, харьяа байгууллагаас санал авсан байна. Ирэх онд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн түүхий эдийн захын лабораторийн барилга, “Монгол шуудан” ХК-ийн Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дахь 46 дугаар салбар, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах 17 дугаар салбарын барилга гэсэн дөрвөн байршилд хувьчлал явуулахаар төлөвлөгөөнд тусгажээ. Эдгээр барилгууд нь тус тусын онцлогоос шалтгаалан 77-245 сая төгрөгөөр үнэлэгдээд байгаа юм.

Өмнө нь дуудлага худалдаа зарласан ч санал ирээгүй 23 өмч, барилга байгууламж байдаг аж. Шинэ хуулиар дүүргүүд өмчтэй, захиран зарцуулах эрхтэй болж байгаа. Төрийн өмчийг сүүлийн 30 жилийн турш хувьчилсан нь хангалттай, цаашид хувьчлах гэхээсээ илүү зөв менежмент хийж, өмчийг үнэтэй, ирээдүйтэй болгох бодлогыг тусгаад буй юм. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын хувьд 2021 онд нээлттэй дуудлага худалдааг өнөөг хүртэл зохион байгуулаагүй, өмч хувьчлалын төлөвлөгөөг тасалдуулсан зэрэгт шүүмжлэлтэй хандаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал үргэлжилж байна.

Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт 286.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор тусгажээ
Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт 286.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор тусгажээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.