Монголбанкны цахим хуудаст мөн халдлага үйлдсэн Иракийн “1877 Team” бүлэглэл ЦЕГ-ын “sas.police.gov.mn” болон “service.police.gov.mn” сайтуудыг хакердсан талаар мэдээлэл гараад буй.
Тэгвэл тус мэдээллийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагаас иргэд чөлөөтэй нэвтрэн лавлагаа, хүсэлт хүргүүлэх зориулалт бүхий “sas.police.gov.mn”, “service.police.gov.mn” цахим хуудсуудад энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 13 цаг 46 минутад Ирак улсад бүртгэлтэй гадаад хаягнаас “1877 Team” гэж нэрлэсэн этгээдүүдээс хандалт хийсэн. Энэ асуудлаас болж цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас мэдээлэл алдагдаагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Уг асуудлыг шалгах, тогтоох ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.