УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэлллээ. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх, эсэх дарааллыг өөрчлөх горимын саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар гаргажээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.
Тэрбээр "МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдаж, хахууль авсан байна. Жолоочийн даатгалын тухай хуульд горимын санал оруулж байна. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрөө өөрсдийнхөө төлөө өөрөө эрсдлээ хамтаар үүрье гэсэн хууль. Үүнийг төрд авъя гэсэн зүйл ер байхгүй. Үүнийг төрд авъя гэсэн pr-ийг даатгалын 14 компаниийн эзэд болон зарим УИХ-ын гишүүд ярьж байна. Хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг өнөөдрийг хүртэл суулгасан. Жолооч нарын төлөөллийг хамтад нь оролцуулах хэрэгтэй.
Монополь болсон 14 компани төрийн нэрийг барьж 230 тэрбум төгрөгийг хурааж аван зарцуулж байгаа. Мөнгөний эздийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Нөхөн төлбөрийг авахад хялбар болгоё гэснийг төрд авах гэлээ гэдэг pr явлаа. Бид төрийн зохицуулалттай эдийн засагтай оронд амьдардаг. Мал шиг талд бэлчдэг, хэнд ч хамаагүй улс биш.
Жолооч нарын эрх ашгийн тухай хуулийг өлгийнд нь нядлах гэж байгаа бол Засгийн газарт даатгалын багц хууль яригдаж байгаа гэсэн. Энэ хуулиа эргэж хараад, хамтруулаад хэлэлцэх алтан боломжийг мөн өгөөч. Жолооч нарын дуу хоолойг сонсъё" гэв.