Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: Гуравдугаар тун маш чухал, иргэдийн амь нас, гэр бүл, хамт олон бүгдийг хамгаалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл өгөв. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Халдварын тохиолдол буурсантай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал буурч байгаа гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Ор зохицуулалтын багийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулснаас хойш ажлын үр дүн гарч, ямар нэгэн хүндрэл гарахгүй байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настай, нэн шаардлагатай иргэдээ ороор хангаж ажиллаж чадаж байна. Мөн орны нөөц гарч эхэлсэн. Шөнийн цагаар ирэх дуудлага багасч байна.

-Орон нутагт вакцинжуулалт хэр байна вэ?

-УОК-ын Шуурхай штабаас вакцинжуулалтын ажлыг нэн тэргүүнд тавиад ажиллаж байна. Өдөр бүр, нэн шаардлагатай байгаа аймаг, сумдууд руу холбогдож, үүрэг чиглэл, зөвлөмж өгөөд ажиллаж байгаа. Дархлаажуулалт нь 10-аас доош хувьтай байгаа аймаг, сумдын судалгааг гаргаад чиглэл өгч байна. Байнгын холбоотой байгаа. Харин сүүлийн үед дархлаажуулалтын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Нийслэл, аймгийн удирдлагууд дархлаажуулалтын асуудалд маш их анхаарч байгаа тул дархлаажуулалт нэмэгдэж байна.

-Энэ сарын 1-нээс спорт, соёл, урлаг үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээсэн. Одоо баар, ресторануудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах уу?

-Соёл, спортын арга хэмжээг нээсэнтэй холбогдуулан ААН-үүдтэй хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа. Хариуцлагын гэрээнд тусгагдсан нэг асуудал нь гуравдугаар тундаа хамрагдсан иргэдэд үйлчлэх, хэрвээ хамрагдаж чадаагүй бол шинжилгээ авах чиглэл өгч байна. Соёл, урлагийн арга хэмжээ ерөнхийдөө жигдэрсэн.

Гуравдугаар тун бол маш чухал. Энэ нь иргэдийн амь нас, гэр бүл, хамт олон, найз нөхөд бүгдийг хамгаалж байгаа. Тиймээс иргэд гуравдугаар тундаа маш идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Гуравдугаар тундаа хамрагдсан байвал бүхий л үйлчилгээг аваад явах боломжтой юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай охин галд өртөж нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай охин галд өртөж нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.