Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна.
Сангийн сайд Б.Жавхлан "2021 оны аравдугаар сард Сангийн сайд болон Шадар сайдын хамтарсан тушаалын журмаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хооронд нүүрс зөөвөрлөн гаргах ажлыг нарийн журамлаж өгсөн. Энэ ажлын хүрээнд нүүрс тээврийн асуудал харьцангуй сайн журамлагдаж, эмх цэгцэндээ орох нааштай үр дүн гарсан байна.
Үүний үр дүнд сүүлийн гурваас дөрөв хоногийн хугацаанд өдөрт 300-500 тээврийн хэрэгслээр нүүрс гарч эхэлсэн. Өнөөдөр 600 тээврийн хэрэгслээр нүүрс гарсан байна. Энэ нь цаашдаа улам тогтворжиж сайн үр дүн өгснөөр энэхүү тоог шат дараатайгаар нэмэгдүүлэх боломж үүснэ" гэв.