Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.17/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох салбарын сайдууд танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өвчлөлийн тоо буурч байгаа шалтгаан нь вакцинжуулалтын үр дүнтэй шууд холбоотой. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтын явц нийт хүн амын 16 хувьтай байна.
11 дүгээр сарын 1-нээс эхлэн урлаг, соёлын тоглолтуудыг нээсэн. Гэхдээ гуравдугаар тундаа хамрагдсан байх аль эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгөх ёстой. Урлаг, соёлынхон маань вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж байна.
Төрийн албанаас бусад байгууллагууд шинэ жилийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэж болно гэх уриалгыг гаргасан. Хамгийн гол нь нэмэлт тунгийн дархлаажуулалтыг 50 хувьд хүргэх ёстой. Үүний дүнд дараа дараагийн шатлал руу шилжиж орох боломжтой" гэлээ.