Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахууны асуудлыг төрийн оролцоогүй чөлөөт зах зээл зохицуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 11 секунд

Төр сүүлийн 30 жил шатахууны асуудалд гараа "дүрж" ирсэн. Уг нь манайх чөлөөт маягийн эдийн засагтай. Гэвч иргэд нь хуучны коммунизмаа санагалзаж, төр үнийг нь зохицуулах ёстой гэж одоо болтол будилдаг хэвээр. Гэвч энэ асуудлыг шатахууны үнийг зохицуулдаг ганц зүйл нь төр бус дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ гэдгээр зөвтгөдөг. Хэдийгээр шатахууны үнийг зохицуулдаг ганц зүйл нь төр биш байж болох ч цаашид шатахууны үнийг аажмаар, үе шаттайгаар зах зээлийн зарчим руу нь шилжүүлэх хэрэгтэй.

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнгөрөгч 10 дугаар сард мэдээлэл хийх үеэрээ "Шатахууны үнэд үргэлж төр оролцоод байх нь буруу. Тиймээс үе шаттайгаар зах зээлийн зарчим руу шилжүүлэх оновчтой арга хэрэгслийг сонгож, иргэдэд ачаалал, шок бага өгөхүйц, эдийн засагт инфляци өсөх нөхцөл байдлыг үүсгэхгүйгээр шилжүүлэх хувилбар дээр бид ажиллаж байгаа" хэмээн мэдээлж байв. Салбарын сайд нь хүртэл ийнххүү хэлж байхыг харахад төр шатахууны асуудалд нэгийг бодов уу, аль эсвэл сэдвээр нь шоудаад орхив уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Сайдын амнаас унагаасан үг нь ажил хэрэг болох эсэхийг харах үлдэж байна.

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд төр үнэ тогтворжуулах хөтөлбөр, эсвэл татварын элдэв хөнгөлөлтийг шатахуун импортлогчдод хангалттай эдлүүлсэн. Гэвч өнөөдөр үнэ яаж нэмэгдсэн байгааг захын шатахуун түгээх станцын самбараас уншиж болно. Өөрөөр хэлбэл, биднээс үл хамаарах үнийг төр барьж, тогтвортой байлгах гэж муйхарлаж явсаар өнөөдрийг хүрч. Яаж ч муйхарлаж зүтгэлээ гэсэн эцэстээ үнэнд гүйцэгдэнэ.

Тэгэхээр одоо үнийг чөлөөлж, шатахууны асуудлыг чөлөөт эдийн засгийн зарчмаар үе шаттайгаар явуулах цаг хэдийнэ болсон. Төр чөлөөлөөлөөд ирэхээр эхэндээ үнэ нь өсөх л байх. Гэхдээ буцаад зах зээлийн жам ёсоороо буурна. Шатахуун импортлогчид борлуулалтаа бодож зардлаа аль болох багаар тусгаж хамгийн бага үнийг хүссэн хүсээгүй хэрэглэгчид санал болгоно. Үнэ буулгах ажлыг төр биш компаниуд зах зээлийн шаардлагаар ийнхүү өөрсдөө хийдэг болно. Иргэд чанар, үнийг нь харьцуулаад сонгодог болно. Энэ эрүүл өрсөлдөөн дундаас шалгарсан нь энэ бизнест тэсч үлдээд, төрөөс “тэжээгдэж” байсан хэсэг нь хаалгаа барих ёстой. Шатахууны үнийг чөлөөлж, үнийг нь биш чанарыг анхаарч, цаашлаад шударга өрсөлдөөнд илүүтэй анхаарал хандуулъя.

Д.Сумъяабазар: Хөдөө, орон нутгаас ирж байгаа иргэдийг хотжих соёлд сургана
Д.Сумъяабазар: Хөдөө, орон нутгаас ирж байгаа иргэдийг хотжих соёлд сургана
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.