Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Хөдөө, орон нутгаас ирж байгаа иргэдийг хотжих соёлд сургана

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барих талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээллээ.

Тэрбээр "Нийслэлийн иргэд хогоо ангилж, ялган хотжих соёлд суралцах хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн талбайд бие засах үзэгдэл их байна. Хогоо хаядаг, биеэ зүй бус авч явдаг хүмүүс их байна. Цаашид хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдийг ч мөн хотжих соёлд сургана. Дэлхийн хотууд ч энэ чиглэл рүү явж байгаа. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу хариуцлага тооцож эхэлнэ. Хууль дүрмийг хэрэгжүүлэх талаар шахаж шаардана" гэв.

“Гэр хорооллын өрхүүдийн хог хаягдлын 48 хувийг сайжруулсан түлшний үнс эзэлж байна“
“Гэр хорооллын өрхүүдийн хог хаягдлын 48 хувийг сайжруулсан түлшний үнс эзэлж байна“
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.