Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлсэн зарим хүнийг хараад шүүхийн шинэчлэл үр дүнд хүрэх үү гэдэгт эргэлзэж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлаар томилгооны сонсгол явуулж байна.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах журам баталсан. Энэ журамд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй иргэн байна гэж заасан. Тодруулбал, орон тооны гишүүн байсан эсэх хамаагүй, зохицуулалт хийх боломжгүй. Би энэ сонгон шалгаруулалтын комиссынхонд харамсаж байна. Бид Шүүхийн тухай хуулийн хамгийн амин сүнс болох хуульчдаас шүүгчдийг шилж сонгох, улстөрөөс хараат бус ангид байлгах үүрэг хүлээлгэж байгаа хүмүүсээ сонгон шалгаруулахдаа энэ хууль, журмаа зөрчиж оруулж ирж байгаад харамсаж байна. Гэтэл өнөөдөр энэ журмынхаа 2.3 дугаар заалтыг зөрчөөд оруулж ирж байгааг хараад шүүхийн шинэчлэл үр дүнд хүрэх үү гэдэгт эргэлзэж эхэлж байна" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

НХМГ: 0.5, 1 кг-аар савласан “Мана-4”, “Норов-7” танг эмийн жагсаалтаас хасах саналыг хүргүүлсэн
НХМГ: 0.5, 1 кг-аар савласан “Мана-4”, “Норов-7” танг эмийн жагсаалтаас хасах саналыг хүргүүлсэн
 
МАН-ын 105 жилийн ой, “Эх орончдын өдөр“-т зориулсан 256 бөхийн барилдаан маргааш болно
МАН-ын 105 жилийн ой, “Эх орончдын өдөр“-т зориулсан 256 бөхийн барилдаан маргааш болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.