Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулж байна. Тодруулбал, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн мэдээллийг сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Д.Эрдэнэчулуун таны томилогдсон 2013-2016 он бол хууль хяналтын байгууллагад хар жилүүд байлаа. Та том нөлөөгүй байж болох ч Д.Лүндэндорж гэдэг хүн ахалдаг байсан. Зоригт гэдэг хүн Монголын түүхэнд шившиг болж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Үндсэн хуулийн цэцээр өөрчлүүлэн байж томилогдсон. Энэ салбарыг хээл хахуул, авлигын уурхай болгосон. Шүүгч нар Ерөнхий шүүгч Ц.Зоригтынхоо заавраар ажилладаг байсан учир Ц.Элбэгдорж түүнийг дахин хууль зөрчин байж, Үндсэн хууль өөрчлүүлэн байж томилсон. Бидний үр хүүхэд ийм балиар нийгэмд амьдарч болохгүй.
АТГ бол аймшигтай газар. Н.Ганболд, Б.Хурц хоёрыг АТГ-т тавьснаас хойш Монголын төр дууссан даа. Дуртай хүндээ авлигын хэргээр хэрэг үүсгэж, тамладаг зовоодог. Хонгилын хаалгыг АТГ-ын дарга Н.Ганболд нээж өгдөг байсан. Наана нь Ц.Элбэгдоржоос айгаад 2016 онд өргөдлөө өгсөн. Өргөдлөө өгсөн нь Ц.Элбэгдоржийг хамгаалдаг Х.Энхжаргалыг тавиулах гэж өргөдлөө өгсөн. Ийм л газар байсандаа" гэлээ.