Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шар түвшинд шилжиж байж шинэ жил, цагаан сараа тэмдэглэх боломж бүрдэнэ“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 56 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.11.15/ болж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч бөгөөд Хотын дарга Д.Сумъяабазар нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй явуулахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Тодруулбал, Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунгийн хамрагдалд нэмэгдсэн. Улмаар өвчлөл буурч байгаа эерэг үр дүн гарч байгаа. Гэхдээ хамрагдалтын хувийг дахин нэмэх шаардлагатай байгаа бөгөөд ингэж байж бид улбар шар түвшнөөс шар төвшинд шилжиж шинэ жил, цагаан сараа тэмдэглэх боломж бүрдэнэ. Баяр ёслол гэхээсээ илүү Улаанбаатар хотын эдийн засаг, олон нийтийн сэтгэл зүйлд чухал ач холбогдолтой учир иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдах шаардлагатай байгаа болохыг мэдээлсэн юм.

ТЦА: Эсрэг урсгалд явсан жижиг тэрэг автобусны дугуйг мөргөснөөс осол гарсан
ТЦА: Эсрэг урсгалд явсан жижиг тэрэг автобусны дугуйг мөргөснөөс осол гарсан
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.