БНХАУ-ын Эрээн хот "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн сарын 14-нд хөл хорио тогтоогоод байсан юм. Тэгвэл Эрээн хотод тогтоосон хөл хориог цуцалсан гэх мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Эрээн хотын Консулын газартай холбогдож мэдээлэл авахад хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч ямар нэг шийдвэр гараагүй. Эрээн хотын хөл хорионы зэрэглэл буурсан, цуцлагдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Эрээн өчигдрөөс дунд эрсдэлтэй байсан гурван дүүргээ бага эрсдэлтэй болгож зарласан гэх мэдээлэл бий. Гэхдээ одоогоор хөл хорионы дэглэм хэвээр байгаа" гэв.