Дотоодод “анхны халдвар тээгч” гэгдэх иргэн Д буюу Б.Долгион VAST content-ийн "Улаан шугам" ярилцлагад оржээ.
Тэрбээр ярилцлага өгөх үеэрээ "Дуучин Д.Дэмбэрэлнямбуу бол манай хамаатны дүү. Хархан харц тоглолтыг үзэх урилга ирсэн учраас очиж үзэж байсан. Надад болон манай эхнэрт тухайн үед өвчний ямар ч шинж тэмдэг мэдрэгдээгүй. Би тэр үед өөрийгөө халдвар аваагүй байсан гэж бодож байна.
Миний регистрийн дугаар, зураг хөрөг, гэрийн хаяг, эхнэр, аав, ээж гээд бүгдийнх нь мэдээллийг ил гаргахад УОК, ЭМЯ-тай хэрүүл хийж л байсан. Тэр чинь хүний хувийн нууц шүү дээ. УОК, ЭМЯ "манайх цацаагүй" л гээд байсан. Харин Тагнуулын Ерөнхий газраас "Таны мэдээллийг цацсан хүмүүсийг олж тогтоон, ажлаас нь чөлөөлсөн" гэж хэлсэн. Хүмүүс зайгаа бариад эхлэхээр сонин юм билээ.
УОК-оос гаргасан миний явсан маршрут худлаа байсан. Тусгаарлалтаас 13.00 цагийн үед гараад, 17.00 цаг гэхэд гэртээ орсон би ямар заваараа тийм олон буудал, караокегоор явж амжих вэ. Нийгмийн сүлжээнд биднийг "өвчин тараахаас өмнө аваачиж шатаа" гэсэн зүйлс гарч байсан. Би өөрөө тайван хүн учраас тэр постуудыг төдийлэн хүндээр тусгаж аваагүй" гэсэн байна.