Энэ сарын 8 буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, тус суманд оршин суух бүртгэлтэй хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эдийг муур идсэний улмаас нас барсан гэж үзсэн аж.
Тэгвэл энэ мэдээг уншиж бухимдсан Монголчууд гэрийн тэжээвэр муураа орц хонгилд гаргаж хаях, амь насыг нь хороох зэрэг үйл явдлууд гарчээ. Мөн муураа үрчлүүлнэ гэсэн асуудлууд хөвөрч, орц хонгилд хаягдсан муурнууд урд шөнө даарсан уу нэлээд чимээ шуугиантай өнгөрүүлэв.
Гэвч 21-р зуунд амьдарч буй Монголчууд бид ийм туйлшрамтгай байж болохгүй. Хүний эрх гэж ярьдаг шигээ амьтны эрхийг ч мөн дээдлэх хэрэгтэй. Амьтан тэжээж байгаа хүмүүс ямар ч хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоох хэрэгтэй . Тухайн амьтныг хэрхэх нь хүмүүсийн өөрсдийн дурын асуудал болж хувирч байна. Нялх балчирт нь өхөөрдөж сэтгэлийн хөөрлөөр тэжээнэ. Дургүйгээ хүргэвэл хаяна, ална, тамлаж ч болно. Ийм хүнлэг биш, ёс суртахуунгүй байдлаасаа салах нь нэн тэргүүний шаардлага болжээ.
Мөн хүүхдийн хамар идсэн гэгдэх муурны гэдсэнд хамрын салст байгаа гэдгийг бүрэн тогтоогоогүй байхад ийм хүн чанаргүй үйлдэл гаргахаа зогсоох хэрэгтэй. Ер нь шалтгаан нөхцөлийг уг углуургаар нь бүрэн тогтоох ёстой. Эцэст нь хэлэхэд муур болгон хүн идэхгүй, ийм туйлшрамтгай байж болохгүй.
Сонирхолтой мэдээлэл,
Эртний Египтчүүд муурыг шүтэн биширдэг байсан ба өөрийнхөө амь наснаас илүү чухалчилдаг байжээ. Тэд гэрийн тэжээвэр муур нь үхсэн бол маш их гашуудаж, хөмсгөө хусдаг байсан аж.
С.Сувдансондор