Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батбаатар: III тунгаа өмнөх вакцинаас өөрийг хийлгэвэл үр дүнтэй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 22.2 хувь байна. Тэгвэл дархлаа сэргээх нэмэлт тундаа өмнө хийлгэснээс өөр үйлдвэрийн вакцин хийлгэх нь үр дүнтэй юу гэх асуултад Анагаах ухааны доктор Г.Батбаатар дараах хариултыг өгч байна.

Тэрбээр "Вирусийн эсрэг гарган авсан вакциныг бодоод үзье. Вирус гэдэг нь маш олон уургаас тогтсон тэлэгдсэн молекул байгаа юм. Энэ молекулыг иж бүрнээр нь тарих гээд байна шүү дээ. Магадгүй хэлхсэн олон молекулын нэг хэсгийг нь таньдаг вакцин байгаа юм. Магадгүй нэг хэсгийг нь таньдаг вакциныг хийлгээд ихээхэн үр дүнгүй байж болно. Тиймээс өөр төрлийн вакцин тариулах нь маш хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эхний хоёр тунгаа синофарм үйлдвэрийн вероцелл вакциныг тариулсан бол дараагийнхаа тунг астра зенека юм уу пайзер хийлгэхийг зөвлөе. Нэг төрлийн вирусийг олон талаас нь таних процессийг бий болгож буй нь өөрөө маш чухал. Тэгэхээр III тунгаа өмнөх хоёр тунгаасаа өөр үйлдвэрийн вакцин тариулах нь сайн гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.

ТАНИЛЦ: Энэ долоо хоногт болох урлаг соёлын арга хэмжээ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт болох урлаг соёлын арга хэмжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.