Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Энэ долоо хоногт болох урлаг соёлын арга хэмжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 20 секунд

Энэ сарыг "Соёлын бүтээлч" сар хэмээн зарласнаар урлаг, уран сайхны үзүүлбэрүүд шил шилээ даран тавигдаж байна. Коронавирусийн халдварын улмаас урлаг соёлын үзүүлбэрүүд явагдаагүйтэй холбогдуулан соёлоор цангасан ард түмэн ч их олзуурхан хүлээж авч байна. Харин уг төрлийн арга хэмжээг зохион байгуулахдаа 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахаар болсон. Мөн иргэдийг гуравдугаар тундаа хамрагдах шаардлагыг тавиад буй.

Тэгвэл манай сайт өнөөдрөөс хойш зохиогдох арга хэмжээнүүдийг хаана, хаана үзэх болоод ямар, ямар жүжиг соёлын арга хэмжээ болохыг толилуулах болно.

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10, ЛХАГВА ГАРАГ

“Хорин нэгэн Дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэн, 11:00-12:00, 14:00-16:30 цагуудад, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

“Музейн бүтээлийн ундарга” номын өдөрлөг, 14:00-17:30 цагт, Монголын Үндэсний музей

“Хаадын хаан. Андгай” түүхэн жүжгийн тоглолт, 18:00 цагаас, УДЭТ

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11, ПҮРЭВ ГАРАГ

“Дэл уулын чулуун судар” гэрэл зургийн үзэсгэлэн, 10:00-17:00 цагт, Соёлын өвийн үндэсний төв

“Хорин нэгэн Дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэн, 11:00-12:00, 14:00-16:30 цагуудад, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

“Хаадын хаан. Андгай” түүхэн жүжгийн тоглолт, 18:00 цагаас, УДЭТ

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 12, БААСАН ГАРАГ

“Монгол улсад Бийба хөгжмийг сэргээн хөгжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал, тоглолт, 14:00 цагт, Монгол улсын консерватори

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13, БЯМБА ГАРАГ

“Урлагийн хот Улаанбаатар” хүүхдэд зориулсан соёлын аялал

"Урлагийн боловсролыг хүүхэд бүрт" уриатай соёлын аялалд хүүхдүүдээ оролцуулаарай. Амралтын өдрүүдэд 12:00-16:00 цагийн хооронд Улаанбаатар хотын соёлын өв дурсгал, хөшөө баримал бүхий газрууд, мэргэжлийн урлагийн байгууллагуудаар зочлон, танин мэдэхүйн аялал хийхэд тэдэнд зугаатай байх болно.

“Бурхан Халдун” виртуал үзэсгэлэн, 14:00-17:00 цагт, Монголын уран зургийн галерей

“Учиртай гурван толгой” дуурь, 17:00 цагаас, ДБЭТ

1934 онд их зохиолч Д.Нацагдорж бичиж, Д.Намдаг найруулснаар Бөмбөгөр ногоон театрын тайзнаа амилж байсан “Учиртай гурван толгой” бүтээл 87 дахь жилдээ олны хүртээл болох гэж байна.

“Торгонд амилсан шүтээн урлаг” зээгт наамлын төрөлжсөн үзэсгэлэн, 11:00- 17:30 цагт, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

“Хаадын хаан. Андгай” түүхэн жүжгийн тоглолт, 17:00 цагаас, УДЭТ

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14, НЯМ ГАРАГ

“Бурхан Халдун” виртуал үзэсгэлэн, 11:00-16:00 цагт, Монголын уран зургийн галерей

“Урлагийн хот Улаанбаатар” хүүхдэд зориулсан соёлын аялал, гадаах аялал

“Учиртай гурван толгой” дуурь, 10:00- 12:30 цагт, ДБЭТ

“Торгонд амилсан шүтээн урлаг” зээгт наамлын төрөлжсөн үзэсгэлэн, 10:00- 17:30 цагт, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

"Хаадын хаан. Андгай” түүхэн жүжгийн тоглолт, 17:00 цагаас, УДЭТ

70-аас дээш ажилтантай байгууллагад III тунг явуулын баг очиж хийж болно
70-аас дээш ажилтантай байгууллагад III тунг явуулын баг очиж хийж болно
 
Архангай болон Ховд аймгийн бөхчүүд “АЛТАН ЦОМ“-ын төлөө өрсөлдөнө
Архангай болон Ховд аймгийн бөхчүүд “АЛТАН ЦОМ“-ын төлөө өрсөлдөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.