Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унтаж байсан нярайн хамрын зөөлөн эдийг муур идсэний улмаас нярай нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Энэ сарын 8 буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус суманд оршин суух бүртгэлтэй хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдаж, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан байжээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн муур нь гэрийн тэжээвэр муур биш байсан бөгөөд хэрэг болохоос хоёр хоногийн өмнө айлынх нь хүүхдүүд гудамжнаас гэртээ оруулж ирсэн байжээ.

ЭМЯ: 941 тохиолдол шинээр бүртгэгдэж, 12 хүн нас барлаа
ЭМЯ: 941 тохиолдол шинээр бүртгэгдэж, 12 хүн нас барлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд