Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орцноос олдсон 20 гаруй хоногтой нярайн эцэг эхийг тогтоох шалгалтын ажил хийгдэж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 13 секунд

Төрүүлсэн хүүхдээ санаатайгаар хаяж орхисон тохиолдол сарын дотор хоёр гарлаа. Тэд ийм гэмт хэрэг хийх болсон шалтгаанаа тайлбарлахдаа хүсээгүй жирэмслэлт, хүүхдээ тэжээх чадваргүй болон эдийн засгийн байдлаас шалтгаалдаг хэмээн тайлбарладаг байна.

Ирээдүйд тулгарч болох эрсдэлийг тооцолгүйгээр төрүүлсэн хүүхдээ орц хонгил, байрны булан тохойд хаях тохиолдол гарсаар байгаа тул өсвөр насны охидод дахиж ийм зүйл битгий тохиолдоосой, залуус урьдчилан сэргийлэх бүх боломжийг ашиглаасай гэдэг үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Ингээд Цагдаагийн дэд хурандаа П.Болормаагаас цөөн зүйл тодрууллаа.

-Сайн байна уу. Хүүхдээ санаатайгаар хаясан эцэг эхэд ямар хариуцлага тооцдог вэ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар эцэг эх асран хамгаалагч нь хуулиар хүлээсэн үүргээсээ татгалзаж хаясан төөрүүлсэн болбол тухайн этгээдийг торгох, нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, хорих гэх мэт ялын төрлүүд бий. Энэ хэргээс болж хүүхдэд хүнд хор уршиг учирсан тохиолдолд таваас дээш жилийн хугацаанд хорих ял шийтгэнэ гэсэн хариуцлага хүлээлгэнэ. Мөн анхааруулах нэг зүйл бол бага насны хүүхдээ дагуулж яваад санамсаргүй байдлаар төөрүүлсэн тохиолдолд тухайн эцэг эхийг таваас арван мянган төгрөгөөр торгодог.

Нэмэлт: Хүүхдээ асран хамгаалж чадахгүй бол хаана хандах ёстой вэ?

Гэр оронгүй, хийх ажилгүй очих газаргүй, хүүхдээ төрүүлчихээд өсгөж чадахгүй, байгаа хүн, оршин суугаа хаягийнхаа дагуу хорооны нийгмийн ажилтанд хандах хэрэгтэй байдаг байна.

-Он гарснаас хойш ийм төрлийн гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?

-Энэ оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг гурав бүртгэгдсэн байна. Хуулийн дагуу шалгагдаж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийг сенсацилах шаардлага байхгүй. Учир нь нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж эхэлж ч болзошгүй.

-Хүүхдээ хаяж байгаа хүмүүс ихэнх нь бага насны хүүхдүүд байх шиг байна?

-Анхан шатны байдлаар тогтоож байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг тодорхой өгөх боломжгүй байна.

-Хаяж байгаа хүмүүсийг харахад эмэгтэйчүүд байх шиг байна аавд нь хариуцлага тооцох уу?

-Хүүхдийн ээж нь хүүхдээ хаяхдаа эцэгт нь хэлсэн, хаяхаар тохирсон бол хоёулаа хэрэгт холбогдоно. Эцэг нь хүүхдийг хаяхыг зөвшөөрсөн тохиолдолд хам хэрэг хийсэнд тооцдог. Мөн уг хэрэгт нөлөөлсөн хэрэг хийхийг нь мэдэж байсан найз нөхөд, эмч сувилагч ах дүү байвал хэрэгт холбогдоно. Эцэг эх асран хамгаалагч асран хамгаалах үүргийг харилцан үүрэг хүлээнэ. Хуульд заасны дагуу эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээх учраас эцэг эх асран хамгаалагч нар үүргээ биелүүлэх гэр бүл төлөвлөлтдөө анхаарах шаардлагатай байна.


Нэмэлт: Хаясан хүүхдийг олсон тохиолдолд өөрийн хүүхдээ болгох нь,

Чимээгүй олоод авбал хүн хулгайлсантай ялгаагүй хэрэг болно. Эхлээд цагдаагийн газар мэдэгдэнэ. Ээж аав нь олдоогүй тохиолдолд судалгаагаар оруулаад, цагдаагийн газрын зөвшөөрлөөр үрчлүүлж болдог аж.

-Хүүхдээ хаяж байгаа хүмүүсийн шалтгаан нөхцөл нь юу байдаг вэ?

-Амжиргааны түвшин болон архи согтууруулах ундааны хамааралтай байдлаасаа болж энэ гэмт хэргийг үйлддэг нь анзаарагдаж байна.

-Өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна уу?

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 50 хувиар буурсан байна. Сүүлийн жилүүдэд буурч байгаа хэдий ч бүртгэгдсээр байгаа нь харамсалтай байна.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Хамгийн сүүлд л гэхэд Буянт-Ухаа хотхоны … байрны шатан дээр өлгийтэй хүүхэд орхисныг оршин суугч цагдаад мэдэгдсэнээр хүүхдийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгсөн. Харин цагдаагийн байгууллагаас "Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, эцэг эхийг тогтоох ажлыг хийж байгаа юм байна. Нярай 20 орчим хоногтой эрэгтэй хүүхэд байсан аж. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа юм байна.

Мөн хорь гаруйхан хоногийн өмнө Хэнтий аймгийн нэгэн сургуулийн сурагч 15 настай охин сургуулийнхаа нойлын өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор гаргаж хаясан хэрэг ч гарсан. Иймээс эцэг эхчүүд, иргэд уг асуудал анхаарах шаардлага гарч байна.

“Гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт Эрүүгийн хуульд оруулах саналтай байна“
“Гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт Эрүүгийн хуульд оруулах саналтай байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.