Өвлийн улирал эхэлж буйтай холбогдуулан автозамын халтиргаа, гулгаанаас үүдэлтэй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, цас хайлуулах тусгай бодис болон давс хэрэглэдэг. Тэгвэл тусгай бодис болон давсны нөөцийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын бодис 2000 тонн, давс 500 гаруй тонныг нөөцлөөд байна. Тусгай бодис дахин 2000 орчим тонныг татан авна. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тиймээс энэ оны нөөцлөлт хангалттай гэж тооцож байна" гэв.