Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙНГЫН ХОРОО: Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн төслийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Тодруулбал, Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас хуралдана.

Хэлэлцэх асуудал:

· Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас хуралдана.

Хэлэлцэх асуудал:

· Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас хуралдана.

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

ШИНЭ койн зах зээлд гаргахыг Санхүүгийн зохицуулах хорооноос ХОРИГЛОЛОО
ШИНЭ койн зах зээлд гаргахыг Санхүүгийн зохицуулах хорооноос ХОРИГЛОЛОО
 
О.Цогтгэрэл олонхийн санал авч, АН-ын бүлгийн даргаар сонгогдлоо
О.Цогтгэрэл олонхийн санал авч, АН-ын бүлгийн даргаар сонгогдлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц