Угаарын хий хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяны хүрээнд "Тавантолгой түлш" компани, ЦЕГ, НМХГ-аас мэдээлэл хийлээ.
Мэдээллйин үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, " Сайжруулсан шахмал түлш түлж байгаа бол яндангийн хаалтыг хэзээ ч хааж болохгүй.
Зарим боломжийн айлууд яндангаа өөрсдөө хөөлөхийн оронд бидэнд дуудлага өгдөг. Янданг нь хөөлж өгөхгүй болохоор угаартсан гэх худал дуудлага өгдөг.
Түргэн тусламж дуудаад ирэхгүй болохоор нь угаартсан гэх дуудлага өгдөг.
2020-2021 онуудад угаарын улмаас 28 нас баралт бүртгэгдсэн гэх тоо байдаг ч нас баралт болгон угаар байгаагүй. Зарим нь гал түймрийн улмаас хохирсон.
Одоогоор долоо хоногийн 6 шуудай нүүрс хангалттай хүрч байна. Гэр, байшингийн дулаалга дутуу айлуудад хүрэхгүй байж магадгүй. Мөн өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч дээр нэмэлтээр дамжуулагч суулгаад байна.
Аравдугаар сарын 6-наас өнөөдрийг хүртэл нийтдээ 120 гаруй удаагийн угаарын хийн аюултай түвшин илэрсэн гэх дохио ирсэн.Бид зорилтот бүлгийн 60 гаруй мянган айлд дамжуулагч суулгана. Түүнээс биш нийслэлийн 187 мянган айлд дамжуулагч суурилуулахгүй тул үлдсэн айлууд угаарын хий мэдрэгчээ байнгын ажиллагаатай байлгахыг хүсье" гэлээ.