Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин: Бараа бүтээгдэхүүнээ хэт их нөөцлөх хэрэггүй

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 13 секунд

Covid-19-ийн халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг өнгөрөгч аравдугаар сарын 14-нөөс түр хугацаагаар хааж, хөл хорио тогтоогоод буй. Одоогийн байдлаар Эрээн хотод 19 тохиолдол бүртгэгдээд байгаа ба хилээ хэзээ нээх эсэх нь тодорхойгүй байгаа болохыг албаны эх сурвалж мэдээлж байна.

Тэгвэл хилээ нээх тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин "Гадаад улс ямархуу шийдвэр гаргах, цаашид хэрхэх эсэхийг өмнөөс нь хэлэхэд хэцүү. Тухайн улсын дотоодын халдварын нөхцөл байдал зэргээс маш их зүйл шалтгаална. Халдвараа хяналтад авчихбал хилийн хязгаарлалтуудаа багасгаж, хэвийн байдалд шилжих нөхцөл үүсч болно. Бусад улсуудад хэн их худалдан авалт хийж, нөөцлөх нь аль аль талдаа сөрөг үр дагавартай байдаг болохыг өмнөх жилийн хугацаанд харлаа шүү дээ. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнээ хэт их нөөцлөх хэрэггүй л гэж хэлье" гэлээ.

“21 дарь эх“-ийг Дүрслэх урлагийн музей руу цагдаагийн хамгаалалт дор тээвэрлэж байна
“21 дарь эх“-ийг Дүрслэх урлагийн музей руу цагдаагийн хамгаалалт дор тээвэрлэж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.