Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинаасаа бууж, осгож нас баржээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өнгөрөгч 11 дүгээр сарын 6-нд Өвөрхангай аймаг, Баянгол сумын нутагт 49 настай эрэгтэй Д, 50 настай эмэгтэй Ж нар иргэн Э-ын найранд очиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Портер” загварын ачааны автомашинтай Тарагт сум руу буцах замдаа тус айлаас зүүн зүгт 70 км-т хайрганд суусан аж. Тухайн үед 50 настай эмэгтэй Ж нь автомашинаас бууж сураггүй болсон тухай дуудлага 11 дүгээр сарын 7-ны өдрийн 12:42 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, “Өндөр-Өнт” багийн иргэд очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн 15:40 цаг орчимд Тарагт сумын “Их булаг” багийн “Дунд гарам” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

“Цагаан нуур“-ын мөс цөмөрч, автомашинтай зорчиж явсан иргэд осолджээ
“Цагаан нуур“-ын мөс цөмөрч, автомашинтай зорчиж явсан иргэд осолджээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.