Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Наранхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Н.Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр эхний барилдаандаа Беларусийн тамирчин Ислам Гуйсеновыг 8:2-оор, хоёр дахь барилдаандаа Ираны бөх Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын тамирчин Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд Оросын бөх Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан. Тэгвэл өчигдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын тамирчин Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогсов.

Ийнхүү Белградын дэвжээнд Монголын долоон тамирчин зодоглосноос хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна. Тэмцээн эхлээд удаагүй байхад эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн билээ.

Ц.Элбэгдорж: Хар машины программынх нь баталгаатай хугацаа нь дууссан
Ц.Элбэгдорж: Хар машины программынх нь баталгаатай хугацаа нь дууссан
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.