Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 940 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 583 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 356 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас есөн хүн нас барж, нийт нас баралтын тоо 1724 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 6155
-Хүндэвтэр 5908
-Хүнд 1561
-Нэн хүнд 291 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 39,758 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 13,915 иргэн байна. Үүний 736 нь жирэмсэн, 3,301 хүүхэд байна.