Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Хаан банкны Япон талын гүйлгээг шилжүүлэхийг зөвшөөрсөн бичгийг харсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 42 секунд

Хаан банкны тодорхой хувьцааг ХХБ-ны эзэмшигч Б.Эрдэнэбилэг гэх хүн авсан гэх мэдээлэл цацагдаад буй. Уг асуудлыг өнөөдөр чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодруулсан.

Тэрбээр "Хаан банкны тодорхой хувьцааг ХХБ-ны эзэмшигч Б.Эрдэнэбилэг гэдэг хүн авч байна. Үүний цаана Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн оролцож байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд их явж байна. Үүнд Монголбанк тодорхой тайлбар өгнө үү" хэмээсэн юм. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хаан банкыг анх 2003 онд хувьчилж байсан. 2003 хувьчилж байхад Японы хөрөнгө оруулагч 60 хувийг, Монголын хөрөнгө оруулагч 40 хувийг эзэмшээд бүртгэлтэй явж байсан. Хуулийн дагуу банкны хувьцаа эзэмшигч ил тод байх ёстой. Энэ дагуу тухайн банкны вэбсайт, Монголбанкны мэдээллийн санд ч байдаг. Банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн мэдээлэл Улсын бүртгэлд байдаг. Уг мэдээллээр ХХБ-ны эзэмшигч Хаан банкны хувьцааг авсан гэх мэдээлэл байхгүй. Банкны тухай хуулиар нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, нөгөө банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байж болохгүй. 5 хувиас илүү байж болохгүй гэсэн хууль хэвийн үйлчилж байгаа" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн таны 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр өгсөн гүйлгээгээр Хаан банкны Япон талын гүйлгээг шилжихийг зөвшөөрсөн бичиг өгсөн юм байна лээ. Нүдээрээ харсан. Та тэр бичгийг өгөхөөсөө өмнө "Худалдан авч буй эцсийн эзэмшигч нь хэн бэ" гэдгийг зайлшгүй эцэслэж тогтоосон байх ёстой. Нүүрэн дээр сайхан юм тавигддаг. Гэвч үүний цаана эцсийн эзэмшигчийг олоход амаргүй байдаг. Үүнийг хянамгай сайн үзэж байж олж тогтоох ёстой.

Мөн Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Энэ ажлыг хийх ёстой. Хэрвээ үүнд хариуцлагагүй ажилласны улмаас Монгол Улс дахиад "Саарал жагсаалт" руу орвол Монголбанк та бүгдийг монголын ард иргэд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид барьж иднэ. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Хэрвээ энэ арилжаа наймаанд монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Энэ зүйл нотлогдвол Монгол Улс юун "Саарал жагсаалт" шууд "Хар жагсаалт" руу орно. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй" гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хаан банкны асуудалд Монголбанкны Ерөнхийлөгч хуулиа л барьж ажиллаарай. Янз бүрийн ашиг сонирхол, нөлөөнд автаж болохгүй" хэмээн санууллаа.

Н.Учрал: УИХ-ын 76 гишүүнтэй, гишүүнгүй койны зах зээлийн галт тэрэг хөдөлчихсөн
Н.Учрал: УИХ-ын 76 гишүүнтэй, гишүүнгүй койны зах зээлийн галт тэрэг хөдөлчихсөн
 
Д.Ангар:  Санаа нь зөв юм бишүү. Наадмаар хуушуур, Цагаан сараар бууз, Улс тунхагласны баяраар битүү шөл иддэг байвал ...
Д.Ангар: Санаа нь зөв юм бишүү. Наадмаар хуушуур, Цагаан сараар бууз, Улс тунхагласны баяраар битүү шөл иддэг байвал ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.